Sunray Center

Нууцлалын бодлого

Privacy Policy

Messenger, Instagram чатад хамаарна.
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 сарын 24

Товчхондоо

Бид хэн бэ

Санрэй Студи ХХК нь Sunray Center гоо сайхны салоныг ажиллуулдаг. Манай Facebook хуудас, Instagram хаягийн чатад хариулдаг ботыг бид өөрсдөө ажиллуулж, таны мэдээллийг хариуцна.

Ямар мэдээлэл авдаг вэ

Таны бичсэн зүйл
Асуулт, хариулт, чатад илгээсэн зураг. Зургийг хариулахын тулд үзэх боловч хуулж хадгалдаггүй.
Чатын дугаар (ID)
Meta-аас манай хуудсанд өгдөг дотоод дугаар. Өмнөх яриатай тань холбоход хэрэгтэй.
Товч тэмдэглэл
Сонирхсон үйлчилгээ, бүтээгдэхүүн. Өөрөө хэлсэн бол арьс, үсний онцлог.
Статистик
Ямар сэдвээр асуусан, хариулахад хэр хугацаа орсон. Мессежийн текстгүй.

Мессежид утасны дугаар, имэйл, данс эсвэл картын дугаар орсон бол хадгалахын өмнө автоматаар далдална. Автомат тул алдаж болно, иймээс нууц дугаараа чатад бичихгүй байхыг хүсэж байна.

Бот таны нэр, профайл зураг, найзуудын жагсаалтыг авдаггүй. Ажилтан Facebook, Instagram-ын чатын цонхонд таны нэрийг хардаг. Энэ хуудас cookie, хяналтын код ашигладаггүй.

Юунд ашигладаг вэ

Хэн боловсруулдаг вэ

Чат ажиллахад дараах үйлчилгээ оролцдог. Зарим нь Монгол Улсаас гадуур байрладаг.

Meta
Facebook, Instagram-ын мессежийг дамжуулна. Чат өөрөө Meta-гийн системд, Meta-гийн нөхцлөөр хадгалагдана.
Anthropic (АНУ)
Claude нэртэй AI хариултыг бичнэ. Таны мессеж, сүүлийн яриа, товч тэмдэглэл, илгээсэн зургийг зөвхөн хариулах үед дамжуулна. Үйлчилгээний нөхцлөөр бидний зөвшөөрөлгүй загвараа сургахад ашигладаггүй. Хадгалах журам.
OVHcloud (Франц, Европын Холбоо)
Бот ажилладаг, яриа хадгалдаг сервер.
Telegram
Ажилтанд шилжүүлэх үед дотоод бүлэгт товч мэдэгдэл очно. Утас, имэйл, дансны дугаарыг далдалсан байна.

Хуулиар шаардсан тохиолдлоос бусад үед өөр хэнд ч дамжуулахгүй.

Хэр удаан хадгалдаг вэ

Ярианы текст
30 хоног, дараа нь автоматаар устна.
Товч тэмдэглэл, чатын дугаар
Сүүлд бичсэнээс хойш 24 сар, эсвэл та устгуулах хүртэл.
Telegram мэдэгдэл
1 сар.
Алдааны техникийн бүртгэл
7 хоног. Алдаа гарсан үеийн мессеж орсон байж болно.
Нөөц хуулбар
14 хоног.
Нэргүй статистик
Урт хугацаанд. Мессежийн текст ороогүй; мэдээллээ устгуулсны дараа таны чаттай холбогдохгүй.

Мэдээллээ устгуулах

  1. Манай Messenger эсвэл Instagram чатыг нээнэ.
  2. Зөвхөн устга гэж бичээд илгээнэ.
  3. Бот ярианы текст, товч тэмдэглэл, чатын дугаарыг тэр даруй устгаж, устгасан тухайгаа хариулна.
  4. Нөөц хуулбар, техникийн бүртгэл, Telegram мэдэгдлээс дээрх хугацаанд арилна.

Чатаар болохгүй бол 9850-9999, 9840-9999 дугаарт хандана уу. Даваа амарна, Мягмар–Ням 09:00–18:00. Facebook, Instagram дахь чатаа та өөрийн бүртгэлээс тусад нь устгаж болно.

Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах, ашиглахыг зогсоохыг хүсэж болно. AI биш, хүнтэй ярих бол чатад ажилтан гэж бичнэ үү. Эдгээр эрхийг Монгол Улсын «Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай» хуулиар хамгаалсан.

Хэрхэн хамгаалдаг вэ

Мессеж шифрлэсэн холболтоор дамжина. Мэдээллийн санд зөвхөн бот ажиллуулдаг хүн хандана. Програмын ажлын бүртгэлд мессежийн текст бичдэггүй.

Насанд хүрээгүй хүн

16 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамт бичнэ үү. Хүүхдийн мэдээлэл орсныг мэдвэл хүсэлтээр устгана.

Өөрчлөлт

Энэ бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд огноотой нь нийтэлнэ.

Холбоо барих

Байгууллага
Санрэй Студи ХХК (Sunray Center)
Хаяг
Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Мобиком Теди төвийн зүүн талд, «Хишиг төв»‑ийн 4 давхар
Утас
9850-9999, 9840-9999
Facebook
facebook.com/sunraybeautysalon
Instagram
@sunray_beautysalon